Бидний тухай

Монголын аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийн нэгдсэн вебсайт болох itravel.mn-ээр зочилж буй танд энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт өрнөж буй мэдээ мэдээлэл, сургалт зөвлөгөөн, статистик судалгаа, нийтлэл ярилцлага, ажлын байр, аяллын зар, арга хэмжээний хуваарь болон бусад холбоо хамаарал бүхий мэдээллийг нэг цэгээс хүргэх эрхэм зорилготойгоор энэхүү төрөлжсөн сайтыг зах зээлд нийлүүлж байгаа билээ. Мөн дотоодын аялагч, амрагч, олон нийтэд бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол олгох, сурталчлах, мэдээлэл болон зөвлөмжийг түгээх зорилгыг давхар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэл “аялал жуулчлал”-ын салбартай уялдаа хамаарал бүхий facebook платформ дээрх хамгийн олон гишүүнтэй бөгөөд хамгийн идэвхтэй хуудас болон группүүдээр дамжин түгэх ба давхардсан тоогоор нийт (одоогоор) 300 орчим мянган хүнд хүрэх болно. Манай сайт нь Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны албан ёсны гишүүн сайт билээ.

Бид үнэн бодит эх сурвалжийг үндэслэн, хариуцлагатай аялал жуулчлалын төлөө хамтдаа хичээн ажиллахыг эрмэлздэг. Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ хүлээн авч чадна гэдэгт итгэлтэй байна.